10-р сарын 29-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүгд Найрамдах Замби Улсын Ерөнхийлөгч Хакаинде Хичилема нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн харилцан мэндчилгээ дэвшүүлжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, хоёр улс дипломат харилцаа тогтоосон сүүлийн 60 жилийн хугацаанд Хятад-Замбийн харилцаа олон улсын сорилтуудыг даван туулж, тууштай, үнэнч нөхөрлөлийн үндсэн дээр харилцан дэмжин, хамтран ажиллаж ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын өндөр дээд түвшний харилцаа ойртон, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, бодит хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудлаар үргэлж дэмжиж ирлээ. Энэ оны 9-р сард Ерөнхийлөгч та Бээжинд болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож, хоёр улсын харилцааны цаашдын хөгжлийн стратегийн чиглэлийг тодорхойлсон билээ.
Би Хятад-Замбийн харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд Ерөнхийлөгч тантай хамтран 60 жилийн ойг тохиолдуулан уламжлалт нөхөрлөлийг улам бататгаж, харилцан дэмжиж, хамтын ажиллагааг бүх талаар бэхжүүлж, шинэ эрин үеийн хөгжил шинэчлэлтийн явцдаа улс орнуудын орчин үеийн бүтээн байгуулалтыг зэрэг дэмжихэд бэлэн байна. Мөн Хятад-Замбийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг улам бататгаж, илүү ойр дотно хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахыг хүсэж байна гэжээ.
Хакаинде Хичилема хэлэхдээ, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг Замби-Хятадын харилцааны чухал тэмдэглэлт үйл явдал юм. Хоёр улсын харилцаа харилцан хүндэтгэл, хамтын ашиг сонирхол, хамтдаа хөгжин дэвжих үндсэн дээр үр дүнтэй хөгжиж, хоёр улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Танзани-Замбийн төмөр зам, Кафьюэ голын усан цахилгаан станц зэрэг төслүүдийн амжилт хэрэгжиж, Замби улс “Бүс ба Зам” зэрэг томоохон санаачилгыг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээн байгуулахын төлөө Хятад улстай үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах болно. Хятад-Замбийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг улам өргөжүүлж, хоёр улсын байнгын нөхөрлөлд шинэ ирээдүйг хамтдаа бүтээхийг хүсэж байна гэжээ.