Израилийн арми Ливаны Хезболлах бүлэглэлийн цахилгаан холбооны хариуцлагатныг устгав
2024-10-05 15:50:17
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Израилийн батлан хамгаалах арми 4-ний өдөр мэдэгдэл хийж, Ливаны Хезболлах бүлэглэлийн цахилгаан холбооны сүлжээний хариуцлагатан Мохаммед Рашид Сакафи 3-ны өдөр Израилийн агаарын цохилтод өртөн амиа алдсан гэж мэдээллээ.

Израилийн агаарын цэрэг 3-ны өдөр тагнуулын мэдээлэлд үндэслэн Ливаны нийслэл Бейрут хотын нэг бүсийг бөмбөгдөж, Сакафи агаарын цохилтод өртөн амиа алдсан байна. Сакафи нь Хезболлах бүлэглэлийн өндөр албан тушаалтан бөгөөд 2000 оноос хойш Хезболлах бүлэглэлийн харилцаа холбооны армийг хариуцаж байсан гэдгийг Израилийн арми тэмдэглэжээ.

Мөн Израилийн арми 4-ний өдөр мэдэгдэл хийхдээ, 9-р сарын 30-наас хойш Ливаны өмнөд хилийн бүсэд Хезболлах бүлэглэлийн объектуудын эсрэг "хязгаарлагдмал хуурай замын ажиллагаа" явуулж, Хезболлах бүлэглэлийн 21 командлагчийг багтаасан 250 гишүүнийг устгасан гэжээ.

Ливаны аюулгүйн албаны эх сурвалжийн мэдээлснээр, Израилийн байлдааны нисэх онгоцнууд 4-ний өглөө эрт Ливаны зүүн нутгийн Мейсна хилийн боомтын ойролцоох олон улсын хурдны замд агаараас цохилт өгч, Ливанаас Сирид хүрэх замыг тасалсан байна.

Ливаны олон нийтийн эрүүл мэндийн яам 4-ний өглөө эрт мэдээлэхдээ, Израиль өнгөрсөн 24 цагийн дотор Ливаны олон газар дайралт хийж, нийт 37 хүн амь үрэгдэж, 151 хүн шархадсан гэжээ.