“Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенци”-н 16-р бага хурал албан ёсоор нээгдэв
2024-10-22 10:16:12
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 21-нд Колумбын гурав дахь том хот Кали-д 12 хоног үргэлжлэх “Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенци”-д оролцогч талуудын 16-р бага хурал албан ёсоор нээлтээ хийсэн юм. 15-р бага хурлын дарга орны хувиар Хятадын Экологи, байгаль орчны сайд Хуан Руньчюй хурлыг албан ёсоор нээгдсэнийг зарласан бөгөөд бэлэг тэмдгийн орны бэлгэдэл зүйлийг Колумбын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн сайд Мария Сусана Мохамед Гонзалезд гардуулав.

Хурлын нээлтийн дараа улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах талаар албан ёсоор хэлэлцээ хийжээ.

“Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенци”-д оролцогч талуудын 16 дугаар бага хурал Колумбын Кали хотод 10-р сарын 21-ээс 1-р сарын 1-ний өдрүүдэд болж байна. Энэхүү хурал нь биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөөцийн тогтвортой ашиглалтаас үүсэлтэй үр ашгийг шударга хуваарилах гурван талаар ярилцаа өрнүүлжээ. Хурлаас мөн биологийн олон янз байдлыг эдийн засгийн бодлогодоо нэгтгэхийг эрэлхийлсэн байна. Энэ удаагийн хуралд дэлхийн 196 орны төр засгийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд, эрдэмтэн мэргэжилтан, нийгмийн байгууллага зэрэг хэдэн мянган хүн оролцсон байна.