Хятадын дээд өргөмжлөлөөр 15 хүнийг шагнав
2024-09-30 16:27:50
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 29-нд Бээжин хотноо БНХАУ-ын төрийн дээд одон, төрийн хүндэт цол гардуулах ёслолын ажиллагаа ёслол төгөлдөр болсон юм. Хятад улсын дарга Ши Жиньпин төрийн дээд одон, төрийн хүндэт цол хүртсэн хүмүүст одон медаль гардуулж, үг хэллээ.

Энэ удаа "Бүгд найрамдах улсын одон"-оор, сансар судлалын мэргэжилтэн агсан Ван Юнжи, анагаахын эрдэмтэн, анагаах ухааны багш Ван Жэн-и, улаан буудайн эрлийз үржүүлгийн үндэслэгч, хөдөө аж ахуйн хөгжлийн стратегийн мэргэжилтэн Ли Жэншэн, байлдаанд олон гавьяа байгуулсан дайчин баатар Хуан Зондэ нарын дөрвөн хүн шагнагджээ. 

Шинжлэх ухаан, технологи, улсын батлан хамгаалалт, соёл урлаг, инженер, боловсрол, анагаах ухаан, эдийн засаг, тамир спорт зэрэг салбарт гарамгай гавьяа зүтгэл үзүүлсэн арван хүнийг төрийн алдар цолоор шагнасан байна.

Үүнээс гадна, мөн өдрийн шагнал гардуулах ёслолд Хятад, Бразил, Хятад, Латин Америкийн орнуудын харилцаанд гарамгай хувь нэмэр оруулсан Бразилын ерөнхийлөгч асан, Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Дилма Руссеффийг "Найрамдлын одон"-оор шагнасан юм. 

Есдүгээр сарын 29-нд Бээжин хотноо БНХАУ-ын төрийн дээд одон, төрийн хүндэт цол гардуулах ёслолын ажиллагаа ёслол төгөлдөр болсон юм. Хятад улсын дарга Ши Жиньпин төрийн дээд одон, төрийн хүндэт цол хүртсэн хүмүүст одон медаль гардуулж, үг хэллээ.

Энэ удаа "Бүгд найрамдах улсын одон"-оор, сансар судлалын мэргэжилтэн агсан Ван Юнжи, анагаахын эрдэмтэн, анагаах ухааны багш Ван Жэн-и, улаан буудайн эрлийз үржүүлгийн үндэслэгч, хөдөө аж ахуйн хөгжлийн стратегийн мэргэжилтэн Ли Жэншэн, байлдаанд олон гавьяа байгуулсан дайчин баатар Хуан Зондэ нарын дөрвөн хүн шагнагджээ. 

Шинжлэх ухаан, технологи, улсын батлан хамгаалалт, соёл урлаг, инженер, боловсрол, анагаах ухаан, эдийн засаг, тамир спорт зэрэг салбарт гарамгай гавьяа зүтгэл үзүүлсэн арван хүнийг төрийн алдар цолоор шагнасан байна.

Үүнээс гадна, мөн өдрийн шагнал гардуулах ёслолд Хятад, Бразил, Хятад, Латин Америкийн орнуудын харилцаанд гарамгай хувь нэмэр оруулсан Бразилын ерөнхийлөгч асан, Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Дилма Руссеффийг "Найрамдлын одон"-оор шагнасан байна.