Америк яагаад Хятадын автомашины тоног төхөөрөмжийг хэрэглэхээс татгалзаж байгаа бол?
2024-09-25 15:23:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын суудлын автомашины зах зээлийн мэдээллийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Цүй Дүншү ХТРТ-ын “Олон улсын тойм" нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө, Хятад улсын үйлдвэрлэсэн интернэтийн ухаалаг холболт бүхий автомашины хатуу зөөлөн тоног төхөөрөмж нь олон улсын стандартад бүрэн нийцдэг бөгөөд Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээ нь хамгийн найдвартай, үр дүнтэй байдаг. Одоогоор Хятадаас Америкт экспортолж буй автомашины хатуу тоног төхөөрөмжид дугуй, түүний эд анги зэрэг багтаж байгаа бол зөөлөн тоног төхөөрөмж буюу программ хангамжид автомат жолоодлогын системийг хамарч бөгөөд тоо хэмжээний хувьд маш цөөн юм. Иймд Америкийн тал шинэ хориг арга хэмжээ авч байгаа нь маш буруу үйлдэл бөгөөд “холбоогоо таслах” үйлдлийг ганц талаасаа хийж, дэлхийн автомашины салбарт илүү их тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгож байна гэжээ. 

Америкийн тал Хятадын автомашины хатуу зөөлөн тоног төхөөрөмжид импортын хориг хязгаар тавьж байгаа нь Хятадын цахилгаан автомашин, ухаалаг автомашины бүхэл бүтэн ханган нийлүүлэлтийн сүлжээнд анхаарал хандуулж буй хэрэг юм. Америкийн тал хориг арга хэмжээ авч байгаа нь Хятадын автомашин Америкийн зах зээлд нэвтрэхийг хориглож, улмаар өөрийн орны автомашины салбарт интернэтийн ухаалаг холболттой автомашины ханган нийлүүлэлтийн сүлжээг байгуулахад цаг олгож байгаа хэрэг гэж Ройтерс зэрэг хэвлэлийнхэн үзжээ. Мөн шинжээчдийн үзэж байгаагаар, интернэтийн ухаалаг холболттой автомашины салбарт Хятадын автомашины хатуу зөөлөн тоног төхөөрөмжийг хориглож байгаа нь үнэндээ Америк өөрийн бодлоор бусдыг төсөөлж буй хэрэг болно гэлээ.

Хэрэв уг асуудлыг гүн шинжлэх юм бол ар талд нь улс төрийн зорилго агуулагдаж байна. Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдүн хэлэхдээ, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд “үндэсний аюулгүй байдал” гэх нэр тохох нь Америкийн улс төрчдийн сүүлийн жилүүдэд Хятадын эсрэг дарамт шахалт явуулах байнгын зуршсан үйлдэл болсон бөгөөд олон нийтийн дунд Хятадын эсрэг байр сууриа илэрхийлэх арга барил нь болсон юм. Тэд ингэж байгаа нь Хятадад чиглэсэн дараагийн илүү туйлширсан бодлого хэрэгжүүлэхэд олон нийтийн сана бодлыг чиглүүлэх үндэс суурийг бүрдүүлэхийн төлөө гэлээ. 

Засаг захиргааны тушаал зарлигаар үйлдвэрлэлийн сүлжээг таслах, тэр дундаа дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээг гүнзгий нэгтгэсэн интернэтийн ухаалаг холболт бүхий автомашины салбарыг хорьж хаших оролдлого нь эцэстээ бүтэлгүйтэхийг бодит үнэн нотолсоор байгаа. Тус салбарт Хятадын аж ахуйн нэгжүүд технологийн болон санхүүгийн давуу талаа ашиглан үйлдвэрлэсэн мэдрэгч, лидар зэрэг тоног төхөөрөмж нь үндэстэн дамнасан компаниудын тэргүүлэгч сонголт болсон юм. 

Иймд “Хятадын технологи, сэлбэг эд ангийг бүрэн ашиглахгүй гэвэл худал, бусад ханган нийлүүлэгчийн систем эсвэл тоног төхөөрөмж тийм ч хялбархан Хятадын бүтээгдэхүүнийг орлож чадахгүй ” хэмээн GM, Тоёота, Фольксваген, Хьюндай зэрэг дэлхийн автомашин үйлдвэрлэгч гол гол компаниуд мэдэгдсэн байна. “Нью Йорк Таймс” сонин өгүүлэл нийтлэн “Америкийн засгийн газар дотоодынхоо автомашины зах зээлийг бусдаас тусгаарлан салгахад хүрвэл Америкийн автомашины салбар улам хоцрогдож, өртөг өндөртэй, бензин илүү хэрэглэх тусгаарлагдсан машины талбар болгоход л хүрнэ” гэжээ. Үүнээс үзэхэд Америкийн энэхүү үйлдэл бусдыг, мөн өөрийгөө хохироох бүтэлгүй үйлдэл болох нь дамжиггүй юм.