Америк Хятадын компаниудыг тэнгисийн гүний кабелийн нийлүүлэлтийн сүлжээнээс шахаж гаргахыг оролдож байна
2024-09-24 21:56:40
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан АНУ болон Европын олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ 9-р сарын сүүлчээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр тэнгисийн гүний кабелийн талаарх "Нью-Йоркийн хамтарсан тунхаглал"-д гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор ЕХ-ны гишүүн орнууд уг тунхагт нэгдэх эсэх талаар хэлэлцэж байна гэж мэдээлжээ. Тунхаг бичигт гарын үсэг зурсан улс орнууд "найдвартай кабелийн бүрэлдэхүүн эд анги болон үйлчилгээг ашиглах", "ил тод өмчлөл, түншлэл, компанийн засаглалын бүтэцтэй тэнгисийн гүний кабелийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч болон үйл ажиллагааны засварлагч компаниуд"-ыг дэмжиж, сүлжээний операторуудаас нийлүүлэлтийн сүлжээ ба мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авахыг шаардах болно. Зарим хэвлэл мэдээллийн шинжээчид "АНУ-ын энэ алхам нь Хятадын тэнгисийн гүний кабелийн компаниудыг дэлхийн кабель нийлүүлэлтийн сүлжээнээс хасах гэсэн оролдлого" гэж үзжээ.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэлэхдээ, олон улсын тэнгисийн гүний кабель бол өнөөгийн дэлхийн мэдээлэл холбооны чухал зууч, улс хоорондын дижитал эдийн засаг, үндэстэн дамнасан худалдааг дэмжих чухал дэд бүтэц юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Америк олон улсын дүрэм, бизнесийн хэв загварыг уландаа гишгэж, тэнгисийн гүний кабелийн бүтээн байгуулалт зэрэгт Хятад улсыг гадуурхаж, үндэснийхээ хүчийг ашиглан Хятадын айж ахуйн нэгж, техникийн бүтээгдэхүүнд хориг сахалт үзүүлж байна. Энэ удаад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр мөн гадуурхсан чанартай хамтарсан мэдэгдэл нийтлэх гэж байгаа нь цаана маш их хорон санаа агуулсан хуйвалдлага юм. Тэнгисийн гүний кабель бол олон улсын иргэний хэрэглээний дэд бүтэц байж, дэлхийн интернэт сүлжээний холболт, улс орнуудын ард түмний язгуур ашиг сонирхолтой холбогдсон чухал салбар юм. Америкийн тал үүнийг улс төржүүлж байгаа нь олон улсын зах зээлийн дүрэм журмыг ноцтой зөрчиж, дэлхийн тоон өгөгдлийн холболт болон интернэтийн аюулгүй байдлыг заналхийлж байна. Үүнийг Хятад улс хатуу чангаар эсэргүүцэж байгаа бөгөөд өөрийн орон, өөрийн аж ахуйн нэгжүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, олон улсын шударга ёсыг дэмжихийн төлөө тууштай хариу арга хэмжээ авах болно гэжээ.