2023 онд нийт Хятадын хэмжээнд давхацсан тоогоор 31 сая оюутныг 93.2 тэрбум юаниар санхүүжүүлсэн талаар аравдугаар сарын 12-нд Хятадын Сангийн сайдын орлогч мэдэгджээ.
Банкнууд 70 тэрбум юанийн төрийн тэтгэлгийн зээл олгосон бөгөөд Сангийн яам хүүг нь төлөхөөр шийдвэрлэв.
Цаашид их дээд сургуулийн оюутнуудын тэтгэлгийн бодлогод тохируулалт хийж, төрийн тэтгэлэгт хамрагдах бакалавр, магистр, докторантын тоог угийн хоёр дахин хүртэл нэмэгдүүлэн, бакалаврын оюутан бүрд жил тутамдаа 10 мянган юанийн тэтгэлэг олгох болно.
Үүний зэрэгцээ их дээд сургууль төгссөн оюутан төгссөн жилдээ төв баруун бүс, хил хязгаар нутаг болон хуучин аж үйлдвэрийн баазын хошуунаас дооших анхан шатны байгууллагад ажиллах, гурван жилээс илүү ажиллавал төрийн оюутны сургалтын төлбөрийн зээлийн нөхөн төлбөр олгох эсвэл зээлээс бүрэн чөлөөлөх болно. Гэхдээ жилд нэг оюутанд 16 мянган юаниас хэтрүүлэхгүй.