9-р сарын 24-нд болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 57-р чуулганаар зуугаад улс орон Шиньжян, Хонконг, Төвөдтэй холбоотой асуудлаарх Хятад улсын байр суурийг дэмжиж, хүний эрхийн асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.
Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 9 дүгээр сарын 25-нд хэлэхдээ, өчигдөр буюу 25-ны өдөр Женевт болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 57-р чуулган дээр Америк зэрэг цөөн тооны орон Хятад улсын хүний эрхийн нөхцөл байдлыг харлуулах зорилготой үг ярьсан байна. Харин 100-аад орны төлөөлөл хамтарсан мэдэгдэл юм уу бие даасан илтгэл тавихаар дамжин Хятад улсын байр суурийг дэмжиж, хүний эрхийн асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.
Америкийн тал өөрийн орныхоо дотоодод оршиж буй үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах, галт зэвсгийн хүчирхийлэл, нийгмийн шударга бус байдал, цагаачдын эрх ашгийг хохироох зэрэг хүний эрхийн ноцтой асуудлууддаа анхаарч, өөрийн иргэд түмнийхээ хүний эрхийг үнэнхүү хамгаалж, бусад орны дотоодод гар дүрэхээ больж, олон улсын хүний эрхийн салбарын хамтын ажиллагаанд бүтээлчээр оролцохыг бид дахин шаардаж байна гэв.