10-р сарын 29-нд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жиань ээлжит хэвлэлийн бага хурал даргалжээ.
Сэтгүүлч: Жосеф Байдены засгийн газар АНУ-ын хувь хүн болон компаниудын Хятадын дэвшилтэт технологи, үүнд хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан зэрэг салбарт хөрөнгө оруулахыг хязгаарлах тогтоол гаргасан байна. Үүнд Хятад улс ямар байр суурьтай байна?
Линь Жянь: АНУ-аас Хятад улсад хийх хөрөнгө оруулалтад хязгаарлалт тавих дүрмийг нийтэлсэнд Хятадын тал хатуу эсэргүүцлээ илэрхийлж байна. Хятадын тал АНУ-ын талтай төв чангаар харьцсан бөгөөд өөрийн хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно.