Хятадын Зүүн бүсийн байлдааны тойргийн хэвлэлийн төлөөлөгч, Тэнгисийн цэргийн ахлах хурандаа Ли Ши хэлэхдээ, аравдугаар сарын 14-нд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Зүүн бүсийн байлдааны тойрог, хуурай, тэнгисийн, агаарын, пуужингийн хүчнийг зохион байгуулж, Тайваний хоолойн хоёр эрэг, Тайвань арлын хойд, өмнөд, зүүн хэсэгт "Нэгдсэн сэлэм-2024В" цэргийн сургуулилт хийлээ. Хөлөг онгоц, нисэх онгоцууд олон чиглэлээс Тайвань арал руу ойртож, сургуулилтад тэнгис, агаарын байлдааны бэлэн байдлын эргүүл хийх, чухал боомт бүсүүдийг боогдуулж бүслэх, тэнгис, хуурай замын цохилт өгөх, объектуудыг хяналтдаа авах, байлдааны бүсийн цэргийн хүчний нэгдсэн бодит байлдааны чадварыг сорих зэрэг агуулга хамрагдсан юм. Энэ нь "Тайваний тусгаар тогтнол"-ыг хөөрөгдүүлж буй салан тусгаарлах хүчний эсрэг авч буй хатуу арга хэмжээ бөгөөд үндэсний бүрэн эрхт байдал, улс орны эв нэгдлийг хамгаалах хууль ёсны, зайлшгүй шаардлагатай ажиллагаа юм гэжээ.