Израилийн арми “Хезболла” бүлэглэлийн 50 орчим гишүүнийг хөнөөв
2024-10-13 15:21:52
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн батлан хамгаалахын арми өчигдөр, 12-нд мэдэгдэл нийтэлж, Израилийн арми өнгөрсөн 24 цагийн дотор Ливаны өмнөд нутагт буй Хезболла бүлэглэлийн цэргийн байгууламж, зэвсэгт хүчний эсрэг цэргийн ажиллагаа явуулж, Хезболла бүлэглэлийн 50 орчим хүнийг хөнөөсөн бөгөөд агаараас болон их буугаар Хезболла бүлэглэлийн 200 орчим объектыг устгасан гэж мэдэгджээ. 

Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Израиль 12-ны өдөр Ливаны Хезболлах бүлэглэлийн оршин суугаа цэгүүдийн ойролцоох гурван тосгон руу халдаж, 15 хүн амь үрэгджээ.

"Израиль Таймс" сонин 12-ны өдөр мэдээлэхдээ, Америкийн албаны хүн тус сонинд хандан Байдены засгийн газар Израилийн нутаг дэвсгэрт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD систем байрлуулах талаар хэлэлцэж байгаа ч одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна гэж хэлсэн. АНУ Израилийн нутагт баллистик пуужингийн эсрэг систем байрлуулж, уг системийг ажиллуулахын тулд АНУ-ын цэргийг Израиль руу илгээнэ. Энэ алхам нь Израилийг Ираны пуужингийн дайралтаас хамгаалахад бэлтгэх зорилготой юм гэж Израилийн хэвлэлүүд өмнө нь мэдээлж байжээ.