НҮБ-ын тогтоолыг дагаж мөрдөхийг Макрон шаардав
2024-10-16 19:37:31
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 15-нд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон засгийн газрын хуралдаан дээр хэлэхдээ, улс орон нь НҮБ-ын тогтоолын үндсэн дээр байгуулагдсан гэдгийг Нетаньяху мартаж болохгүй, НҮБ-ын тогтоолыг дагаж мөрдөхийг Израильд шаардаж байна гэжээ.

1947 оны арваннэгдүгээр сарын 29-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестиныг хуваах тухай 181 дүгээр тогтоолыг баталж, Палестинд Арабын улс болон Еврейн улсыг байгуулах шийдвэр гаргасан байна. 1948 оны тавдугаар сарын 14-нд дээрх тогтоолыг үндэслэн, Израиль улс албан ёсоор байгуулагдажээ.

Макроны хэлсэн дээрх үгийн хариуд Нетаньяху мөн өдрийн орой мэдэгдэл хийхдээ, Израиль улс нь НҮБ-ын тогтоолоор бус, харин 1948 оны Араб-Израилийн дайны үеэр байгуулагдсан юм гэжээ.

Нетаньяху мэдэгдэлдээ, “Израиль улсыг байгуулсан нь НҮБ-ын тогтоол биш, харин тусгаар тогтнолын дайны явцад баатарлаг дайчдын цусаар солиж авчирсан ялалт гэдгийг Францын ерөнхийлөгчид сануулж байна, тэдний олонх нь их хядлагаас амьд үлдсэн хүмүүс байв, тэр дундаа Францын Вичигийн засгийн газраас(Дэлхийн 2-р дайны үед нацист Германы булаан эзэлсэн Францын хүүхэлдэйн засгийн газар) амьд үлдсэн хүмүүс юм" гэжээ.