Орон нутгийн цагаар 11-р сарын 14-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Лима хот дахь Пару улсын ерөнхийлөгчийн ордонд тус улсын ерөнхийлөгч Дина Болуарте-тай хэлэлцээ хийлээ.
Хятад, Перугийн төрийн тэргүүн нар хэлэлцээ хийв
Орон нутгийн цагаар 11-р сарын 14-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Лима хот дахь Пару улсын ерөнхийлөгчийн ордонд тус улсын ерөнхийлөгч Дина Болуарте-тай хэлэлцээ хийлээ.
Ши Жиньпин хэлэхдээ, эрхэм ерөнхийлөгч таны урилгаар Перу улсад төрийн айлчлал хийж, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын удирдагчдын албан бус уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Энэ нь миний хувьд Перу улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Мөн та бид Сан Францискод уулзсанаас хойш нэг жилийн дотор гурав дахь удаагаа уулзаж байна. Перугийн үзэсгэлэнт нутагт хөл тавимагцаа л Перу улсын ард түмний Хятад улсын ард түмэнтэй найрсаг, дотно сэтгэлтэй байгааг хүчтэй мэдэрлээ.
Хятад, Перу хоёр улс нь эртний соёл иргэншилтэй улсууд бөгөөд өв соёлын гүн зузаан хуримтлал нь бидний ард түмэнд ухаарал, алсын хараа өгч, түүхийн замнал, цаг үеийн хөгжлийн чиг хандлагыг тодорхой харж, бие биенээ хүндэлж, итгэлцэн, харилцан суралцах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Энэ нь өөр өөр хөгжлийн түвшин, нийгмийн тогтолцоо, соёл иргэншилтэй хоёр улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм.
Дипломат харилцаа тогтоосон 53 жилийн хугацаанд Хятад, Перу хоёр улсын харилцаа тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд ялангуяа миний 2016 онд Перу улсад анх удаа төрийн айлчлал хийснээс хойш хоёр орны хамтын хүчин чармайлтын үр дүнд худалдааны эргэлт 1.6 дахин нэмэгдэж, Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр дахин өсөж, Хятад-Перугийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчилж, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөж авчирсан юм. Хоёр тал Хятад-Перугийн хамтын ажиллагааны амжилттай туршлагыг нэгтгэн дүгнэж, бодлогын зохицуулалтаа сайжруулж, худалдаа, хөрөнгө оруулалтын "хоёр хөдөлгөгч хүч"-ийг эрчимжүүлж, уламжлалт болон шинээр тулгар хөгжиж буй салбаруудыг хамтад нь хөгжүүлэн, үйлдвэрлэлийн болон ханган нийлүүлэлтийн сүлжээг илүү уялдуулах замаар Хятад-Перу, цаашлаад Хятад-Латин Америкийн харилцааг шинэ түвшинд хүргэхээр ажиллах ёстой.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд бид хамтдаа видео хэлбэрээр Чанкай боомтын нээлтийн ёслолд оролцох бөгөөд энэ нь Хятад-Перугийн "Бүс ба Зам"-ыг хамтдаа бүтээн байгуулж байгаа бас нэгэн амжилт төсөл юм. Хятад улс Чанкай боомтоор гараа болгон Хятад-Латин Америкийн тэнгисийн шинэ замыг байгуулж, Инка эртний зам болон XXI зууны тэнгисийн Торгоны замыг холбож, Перу болон Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн улс орнуудын хамтын хөгжил цэцэглэлтийн замыг нээхэд хамтран ажиллахад бэлэн байна.
Маргааш, Перу улс 8 жилийн дараа АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Хятад улс Перугийн зохион байгуулагчийн ажлыг бүрэн дэмжиж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье гэжээ.