БРИКС-ийн орнуудын удирдагчдын 16 дахь дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан улсын нийслэл Казань хотноо аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд болно. Тухайн үед 30 гаруй орны удирдагчид, засгийн газрын төлөөлөгчид уулзалтад оролцохоор Казань хотод хүрэлцэн очно. Одоогоор дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил эцсийн шатандаа ороод байна.
ХТРТ-ийн сэтгүүлч Ван Дэлү хэлэхдээ, БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Казань хотын засгийн газрын танхимд олон чухал арга хэмжээ зохиогдоно. Бидний мэдэж байгаагаар, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил бүрэн бэлэн болсон. Үүний төлөө Казань хотын захиргаа нисэх онгоцны буудал зэрэг газруудад шинэ дэд бүтцийг бий болгох, хотоос нисэх онгоцны буудал хүрэх хурдны төмөр замын тээврийн зам суваг нээх зэрэг олон талын хүчин чармайлт гаргасан. Үүнээс гадна, олон тооны үйлчилгээний ажилтан, хурлын үйлчилгээний ажилтнуудыг сонгон шалгаруулж, бэлтгэл сургалтад хамруулах шаардлагатай байна. Хэвлэл мэдээллийнхэн болон олон салбарын хувьд БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт нэгэнт бэлэн болсон бөгөөд БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын тодорхой үр дүнг олон нийт хүсэн хүлээж байна.
Казань хотын засгийн газар аравдугаар сарын 9-ний өдөр хэвлэлийнхэнд хандан, дээд хэмжээний уулзалтын зочдыг 52 зочид буудалд байршуулна гэдгээ танилцуулсан. Үүний зэрэгцээ 800 гаруй сайн дурын ажилтан аравдугаар сарын 14-нөөс сургалтад хамрагдаж эхлээд байна. Түүнчлэн Казань хотын захиргаа хотын 29 гудамжийг засварлаж, засвар үйлчилгээ хийжээ. Сүүлийн өдрүүдэд Казань хотын замын олон хэсэг, өндөр барилгуудын ханыг шинэчлэх ажил эцсийн шувтаргадаа орсон байна.
Казань хотын дарга Илисул Метшин хэлэхдээ, бид БРИКС-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг угтан авах бэлтгэл ажлаа бүрэн дуусгаад байгаа бөгөөд энэхүү дээд хэмжээний уулзалт дэлхийн улс төрийн амьдралд чухал үйл явдал болно гэж найдаж байна гэжээ.
БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтаар дамжуулан Казань хотын байр суурь улам дээшилж, дэлхий дахин биднийг мэдэх болж, бидний шилдэг, нээлттэй, зочломтгой гэдгийг илүү сайн мэдэх болно гэж бодож байна. Та бүхэн зочлон ирж, манай хотыг үзэж сонирхохыг урьж байна гэж Казань хотын оршин суугч хэлж байлаа.