Ираны дээд удирдагч: Израильд хариу цохилт өгөх боломжтой хэвээр байна
2024-10-05 16:43:07
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи 4-ний өдөр мэдэгдэл хийж, Израильд хариу цохилт өгөх боломжтой хэвээр байгааг онцолсон байна. Тэрээр, дарангуйлалд өртөхийг хүсэхгүй байгаа улс орнууд "сэрэх хэрэгтэй" бөгөөд хамтын ажиллагаа руу шилжих шаардлагатай гэж мэдэгджээ.

Исламын Бүгд Найрамдах Иран улсын радио телевизийн мэдээлснээр, Хаменеи 4-ний өдөр Тегеранд хэд хоногийн өмнө халдлагад өртөн амь үрэгдсэн Ливаны Хезболла бүлэглэлийн удирдагч Хассан Насраллаг дурсгах ёслол зохион байгуулсан байна. Хаменеи хэлэхдээ, Ираны дайснууд нь мөн Ливан, Палестин, Ирак, Египет, Сири, Йемен зэрэг улс орнуудын дайсан гэдгийг онцолсон байна. Тэрээр дарангуйлалд өртөхийг хүсдэггүй улс орнуудыг нэгдэж, хамтран ажиллахыг уриалжээ.

Мөн тэрээр Израилийн эсрэг Ираны зэвсэгт хүчний цэргийн цохилтыг Израиль, Америкийн үйлдсэн гэмт хэргийн “хамгийн бага шийтгэл” гэж тодорхойлсон бөгөөд шаардлагатай бол дахин ийм үйлдэл хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.