“Бээжингээс Парис: Хятад, Францын хүмүүнлэгийн солилцоо” шагнал гардуулах ёслол боллоо
2024-09-27 19:39:43
Share
Share this with Close
youtube WeChat


9-р сарын 27-нд Шанхай хотноо Хятадын Төв Радио Телевизээс зохион байгуулсан “Бээжингээс Парис: Хятад, Францын хүмүүнлэгийн солилцоо” шагнал гардуулах ёслол боллоо. Арга хэмжээнд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн оролцож, Шанхай хотын Намын хорооны байнгын гишүүн, Суртал ухуулах хэлтсийн дарга Жао Жяминтай хамт шагнал гардуулсан байна.

Энэхүү арга хэмжээ нь Хятад, Франц хоорондын хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх зорилготой бөгөөд өмнө нь энэ хүрээнд хэд хэдэн арга хэмжээ амжилттай зохиогдсон юм. Тухайлбал, Францын Үндэсний олимп, спортын хороо, Хятадын Төв Радио Телевиз, Францын мэргэжлийн хөл бөмбөгийн лиг болон урлагийн олон байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Бээжингээс Парис: Хятад, Францын уран бүтээлчдийн олимпын аялал” урлагийн үзэсгэлэн өнгөрөгч 5-р сарын 6-нд Парис хотноо нээгдэж, Хятадын орчин үеийн 100 орчим уран бүтээлчдийн 200 гаруй бүтээлийг олон нийтэд толилуулсан билээ.

Мөн 5-р сарын 19-нд Шанхайн олон улсын хэвлэл мэдээллийн хотхонд тус үзэсгэлэн дахин зохиогдож, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах болон Шэнь Хайшюн нар нээлтийн ёслолд оролцсон юм. Үзэсгэлэнд Хятадын 62 нэрт уран бүтээлчийн 68 бүтээл, Шанхайн Спортын музейн 11 цуглуулга олны хүртээл болсон юм.