ГХЯ: "Тайваний тусгаар тогтнолын" хүчний өдөөн хатгалгыг зайлшгүй няцаах болно
2024-10-14 17:52:31
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 14-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. "Хамтарсан сэлэм-2024В" сургуулилттай холбогдуулан АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчийн хэлсэн үгийн талаар сэтгүүлч асуув.

Мао Нин хэлэхдээ, "Тайваний тусгаар тогтнол" болон Тайваний хоолойн энх тайван хоорондоо гал ус мэт нийцэхгүй, "Тайваний тусгаар тогтнол"-ын хүчний өдөөн хатгалгыг зайлшгүй няцаах болно. Хятад улс бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө хичээн зүтгэсээр ирсэн бүс нутгийн бүх улс орнуудад илэрхий юм. Тайвань бол Хятадын нэг хэсэг бөгөөд Тайваний асуудал бол Хятадын дотоод хэрэг, гадны ямарваа хөндлөнгийн оролцоог үл тэвчих болно. Хэрэв АНУ үнэхээр Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдал болон бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө санаа тавьж байгаа бол, нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн хамтарсан гурван мэдэгдлийг баримтлах ёстой, “Тайванийн тусгаар тогтнолыг” дэмжихгүй гэсэн АНУ-ын удирдагчийн амлалтыг үнэнхүү хэрэгжүүлж, Тайванийг зэвсэглэхээ зогсоож, "Тайваний тусгаар тогтнол"-ын салан тусгаарлах хүчинд ямарваа буруу дохио өгөхөө зогсоох ёстой гэжээ.