Ираны консулын газруудыг хаах тухай Германы мэдэгдлийг Иран эсэргүүцэв
2024-11-02 15:07:52
Share
Share this with Close
youtube WeChat

Исламын Бүгд Найрамдах Иран улсын радио телевизийн 11-р сарын 1-ний өдөр мэдээлснээр, Ираны ГХЯ 10-р сарын 31-нд тус улсад суугаа Германы түр үүрэг гүйцэтгэгчийг дуудан уулзаж, Герман дахь Ираны консулын газрыг хаах тухай Германы мэдэгдлийг эсэргүүцсэн байна.

10-р сарын 31-нд Германы Гадаад хэргийн сайд Анналена Бэрбок, Герман-Ираны давхар иргэншилтэй иргэн Жамшед Салмахедыг Иранд цаазаар аваачсаны хариу болгож, Герман дахь Ираны бүх консулын газруудыг хаана гэдгээ мэдэгдэв.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Мэдээллийн Агентлагийн 10-р сарын 28-ны өдөр мэдээлснээр, Жамшед Салмахад олон жилийн турш Ираны эсрэг олон террорист ажиллагааг төлөвлөж байсан бөгөөд 2008 онд Ираны өмнөд хэсэгт орших Шираз хотын лалын сүмд болсон дэлбэрэлтийг хариуцаж байжээ.