352 хамт олон, 368 хувь хүнийг сайшаав
2024-09-27 16:42:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэстнүүдийн эв нэгдэл, дэвшлийг сайшаах хурал 27-ны үдээс өмнө Бээжинд болж, Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин хуралд оролцон чухал үг хэлэв. 

Тэрээр хэлсэн үгэндээ, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал ялангуяа үндэстний ажлыг эрчимжүүлэн сайжруулах тухай намын чухал үзэл баримтлалыг иж бүрэн хэрэгжүүлж, Хятадын үндэстнүүдийн нэгдмэл цогцыг бататгахаар гол болгож, үндэстнүүдийн эв нэгдэл дэвшлийн үйлсийг тогтвортой ахиулж, шинэ эринд намын үндэстний ажлыг чансаатай хөгжүүлэн, Хятадын үндэстнүүдийн нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг урагшлуулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр улсаа хүчирхэгжүүлж, үндэстнийг сэргээн мандуулах аугаа үйлсийг иж бүрэн ахиулахын төлөө уйгагүй тэмцэх хэрэгтэй хэмээн онцолжээ. 

Уг хурлыг Ли Чян даргалан, Ван Хүнин сайшаалын шийдвэрийг уншиж, Жао Лэжи, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши нар оролцов. 

Уг хурлаар 352 тэргүүний хамт олон, 368 шилдэг хувь хүнийг сайшаан хөхиүлсэн байна.