11-р сарын 5-ны үдээс хойш Хунчяогийн олон улсын эдийн засгийн VII форумын үеэр "Дэлхийн нээлттэй байдлын тайлан-2024"-г нийтлэх тусгай семинар зохион байгуулж, дэлхийн нээлттэй байдлын индекс зэрэг гол үзүүлэлтүүдийг танилцууллаа. Энэхүү семинарыг Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээлэн, Хунчяогийн олон улсын эдийн засгийн форумын судалгааны төв, Хятадын үйлчилгээний аутсорсингийн судалгааны төв хамтран зохион байгуулжээ.
Тайлангийн гол шинэлэг санаа, онцлох зүйл нь "Дэлхийн нээлттэй байдлын индекс" юм. Энэ индекс нь 129 улс орон, бүс нутгийн хил дамнасан эдийн засгийн нээлттэй байдал, нийгмийн нээлттэй байдал, соёлын нээлттэй байдлыг хэмжих 29 үзүүлэлтэд тулгуурлан, 2008-2023 он хүртэлх нээлттэй байдлын үзүүлэлтүүдийг эрэмбэлжээ.
Энэ жил "Дэлхийн нээлттэй байдлын тайлан"-гийн баг дэлхийн нээлттэй байдлын талаарх санал асуулгыг анх удаа явуулсан бөгөөд судалгаанд оролцогчдын 59.7 хувь нь 2023 оноос өнөөг хүртэл дэлхийн эдийн засаг "бага нээлттэй", "өөрчлөгдөөгүй", "тодорхойгүй" гэж үзсэн байна. Дэлхийн соёл болон нийгмийн нээлттэй байдлын талаар ч оролцогчдын үзэл бодол төстэй байгааг судалгаа харуулж байна. Дэлхийн нээлттэй байдлыг хязгаарлаж буй гол сөрөг хүчин зүйлүүд нь "Олон улсын геополитикийн мөргөлдөөний өргөжилт", "үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын нийтлэг ойлголт", "даяаршлын эсрэг үзэл санааны өсөлт", "Ганц талт байдал, дээрэлхэх арга хэмжээнүүдийн нэмэгдэл" зэрэг болохыг санал агуулгын дүнд тусгажээ.