Хятад улс Ойрхи Дорнод дахь нөхцөл байдалд санаа зовж байна
2024-10-09 20:02:45
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 9-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийгэв. "Израиль Ираны эсрэг томоохон хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь Иран дахь газрын тос олборлох байгууламж, цөмийн байгууламж болон бусад стратегийн зорилтуудыг онилж болзошгүй юм. Иран Израилийн аливаа дайралтанд хариу өгөх болно гэж мэдэгджээ. Үүнд Хятад улс ямар байр суурьтай байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултай холбогдуулан Мао Нин хэлэхдээ, Хятад улс Ойрхи Дорнодын эмх замбараагүй байдалд гүнээ санаа зовниж, мөргөлдөөн хурцдаж, өргөжин тэлэхийг эсэргүүцэж, бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалах үндсэн дээр өнөөгийн байдлыг тайван, оновчтой, хариуцлагатай зохицуулахыг талуудад уриалж байна. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа нөлөө бүхий томоохон улс орнууд нөхцөл байдлыг цаашид тогтворгүй болгохоос сэргийлэхийн тулд бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.