Орон нутгийн цагаар аравдугаар сарын 16-нд АНУ-ын Цагаан ордон мэдэгдэл гаргаж, мөн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар утсаар ярьж, Украинд дэмжлэг үзүүлэх, Ж.Байдены бүрэн эрхийн хугацаанд Украинд үзүүлэх аюулгүй байдлын тусламжаа нэмэгдүүлэх хүчин чармайлт зэрэг холбогдох асуудлыг авч хэлэлцсэн байна.
Мэдэгдэлд, Ж.Байден мөн өдөр Украинд 425 сая ам.долларын өртөг бүхий аюулгүй байдлын тусламж үзүүлэх төлөвлөгөөг зарласан бөгөөд үүнд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах чадавх, агаараас газар руу чиглэсэн дарь зэвсэг, хуягт машин, чухал сум зэрэг Украины яаралтай хэрэгцээг хангах тусламж багтсан байна. Ирэх хэдэн сард АНУ Украинд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах олон зуун тоног төхөөрөмж, олон тооны тактикийн агаарын довтолгооноос хамгаалах систем, их бууны систем, их хэмжээний сум, олон зуун хуягт машин тээвэрлэгч, явган цэргийн байлдааны машин, олон мянган хуягт машин зэрэг цуврал тусламж үзүүлнэ.
Украинд шаардлагатай техник хэрэгслээр хангахын тулд олон улсын түншүүдтэй хамтран аюулгүй байдлын тусламжийн төлөвлөлтийг бэхжүүлэхийг уг хоёр орны удирдагч амласан гэж мэдэгдэлд дурджээ. Ж.Байден ирэх 11-р сард "Украины үндэсний батлан хамгаалахын холбоо барих ажлын хэсэг"-ийн удирдагчдын уулзалтыг даргалан явуулж, Украинд нэмэлт тусламж үзүүлэх талаар олон улсын түншүүдтэй зөвшилцөх юм байна.