Ши Жиньпин Лян Цяныг хүлээн авч уулзав
2024-10-11 20:17:24
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 11-нд Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын Их Хурлын Ордонд Вьетнамын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Вьетнамын Коммунист намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын байнгын нарийн бичгийн дарга Лян Чяныг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Коммунист намын удирдлага болон социалист тогтолцоог баримтлах нь Хятад, Вьетнамын хамгийн чухал шинж чанар бөгөөд Хятад Вьетнамын харилцааг хөгжүүлэх улс төрийн хамгийн бат бөх үндэс юм. Хятад улс Вьетнамыг хөрш орнуудын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл болгон үзэж, Вьетнамын талтай хамт байж, харилцан ашигтай өндөр түвшний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын шударга, төв ёсыг хамгаалах, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг дэмжих зэрэг талаар тэргүүн эгнээнд байж, стратегийн ач холбогдол бүхий Хятад-Вьетнамын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулах болно гэжээ.

БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, ялангуяа шинэ эрин үеэс хойш Ши Жиньпин нөхөрөөр төв болгосон Хятадын Коммунист Намын Төв Хороо Хятадын ард түмнийг удирдан хөгжлийн томоохон амжилтууд олсон явдалд Лян Чян халуун баяр хүргэж, Хятад улс товлосон ёсоороо хоёр дахь зуун жилийн зорилтоо эрхбиш биелүүлж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал хийгээд хөгжил цэцэглэлтэд улам их хувь нэмэр оруулна гэдэгт Вьетнам итгэлтэй байна гэжээ.

Цай Чи, Ван И нар уулзалтад оролцов.