Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцдаж байна
2024-10-09 10:20:10
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 8-нд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хэвлэлийн бага хурал хийж, Газын зурвас болон Ливанд гал зогсоож, дайныг зогсоохыг дахин хатуу уриалав.

Антонио Гутерриш хэлэхдээ, Газ дахь үүссэн хар дарсан зүүд мэт түгшүүрт байдал хоёр дахь жилдээ орж балмад хэрцгий байдал үргэлжилж байна. Энэ жил бол хүмүүнлэг, улс төр, дипломат, ёс суртахууны хямралууд байнга гарч байдаг хямралын жил боллоо. Өнгөрсөн оны 10-р сарын 7-нд Палестин Израилийн шинэ ээлжийн мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурвас нь хүн төрөлхтний зовлон зүдгүүрийн голомт болсон бөгөөд түүний хэмжээ түвшнийг төсөөлөхийн аргагүй. Мэдээллийн дагуу, 41 мянга гаруй хүн амиа алдсаны ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Олон мянган хүн сураггүй болж, бараг бүх хүн ам дүрвэсэн байна. Амиа алдагсдын тоо орчин үеийн мөргөлдөөнд урьд өмнө байгаагүй их юм гэв.

Антонио Гутерриш хэлэхдээ, Ливанд, тэр дундаа энгийн иргэдэд чиглэсэн дайралт бүс нутгийг бүхэлд нь заналхийлж байна. Ливанд амь үрэгдэгсдийн тоо 2006 оны Ливан Израилийн мөргөлдөөнд амиа алдсан хүмүүсийн тооноос давсан. НҮБ Газын зурвас болон Ливанд нэн даруй дайны галыг зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй, ямар ч болзолгүйгээр суллаж, яаралтай тусламж шаардагдаж буй бүх хүмүүст амь аврах тусламж үзүүлэхийг дахин уриалж, түүнчлэн Израиль, Палестины хоорондоо "Хоёр орны төсөл"-ийг тохиролцохыг уриалж байна гэв.