Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 8-ны өдөр хэлэхдээ: АСЕАН-ы ээлжит дарга бөгөөд БНАЛАУ-ын Ерөнхий сайд Сонсай Сипандонгийн урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 10-р сарын 9-нөөс 12-ны хооронд Лаосын Вьентьян хотод болох АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгос (10+3)-ын 27-р уулзалт, Зүүн Азийн дээд хэмжээний 19-р уулзалтад оролцож, БНАЛХУ-д албан ёсны айлчлал хийх болно гэжээ.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Фам Мин Жэнгийн урилгаар Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян 10-р сарын 12-14-ний өдрүүдэд Вьетнамд албан ёсны айлчлал хийнэ.