Ши Жиньпин В.Путин нар уулзалт хийв
2024-10-23 15:37:32
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар аравдугаар сарын 22-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Казань хотын Кремлийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа.

Ши Жиньпин хэлсэн үнэндээ, ерөнхийлөгч Путины урилгаар Оросын эртний Казань хотод хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Одоогоос бараг 400 жилийн өмнө, хоёр орныг холбосон “Түмэн газрын цайны зам” Казань хотоор дайран өнгөрч, Хятадын Ү И уулсаас Оросын олон мянган айл өрхөд цай хүргэж байсан түүхтэй.

Туулж өнгөрүүлсэн замналаа эргэн харахад, Хятад, Оросын харилцаа хүнд хэцүү цаг үеийг туулж, хамтдаа урагшилж, олон бүтээлч үр дүнд хүрсэн байна. Мөн “эвсэлд үл нэгдэх, сөргөлдөөнгүй, гуравдагч талд чиглэхгүй байх" хөрш орнуудын эвтэй харилцах арга замыг хайн судалж ирлээ. Өдгөө дэлхий дахин зуун жилд тохиож байгаагүй томоохон өөрчлөлтийг туулж, олон улсын байдал эмх замбараагүй байгаа хэдий ч Хятад, Оросын үеийн үед хадгалж ирсэн гүн зузаан найрамдал өөрчлөгдөхгүй, дэлхий дахин, ард түмэнд үйлчлэх том гүрний үүрэг хариуцлага өөрчлөгдөхгүй гэдэгт би итгэлтэй байна гэжээ. 

В.Путин хэлэхдээ, "Эрхэм хүндэт ноён дарга, эрхэм найз нөхдүүдийг ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан улсын нийслэл Казань хотод тавтай морилохыг чиг сэтгэлээсээ хүсэж байна. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд, Орос, Хятад хоёр орон шинэ эрин үеийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш болж хөгжсөн. Хоёр орны харилцаа өндөр түвшний хөгжлөө хадгалж, шинэ хэлбэрийн томоохон гүрнүүдийн харилцааны үлгэр жишээг бий болгосоор байна. БРИКС-ийн хүрээн дэх Орос, Хятадын урт хугацааны өндөр түвшний хамтын ажиллагааг өндрөөр үнэлж байна. Дээд хэмжээний уулзалт болохоос өмнө тантай хоёр талын харилцаа, олон улсын асуудлаар санал бодлоо солилцох боломж олдсондоо баяртай байна гэжээ.