APEC-ийн дээд хэмжээний уулзалт ойртож, дэлхий дахин “Лимагийн мөч”-дөө орлоо! Энэ жил Ази-Номхон далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага (APEC)-ын 35 жилийн ой тохиож байна. Хятадын Төв Радио Телевизийн CGTN сувгийн олон улсын үзэгч, сүлжээ ашиглагчдын дунд явуулсан санал асуулгын дүнд 86.4% нь APEC бүс нутгийн эдийн засгийн өсөлт, хамтын ажиллагааны гүнзгийрэлд өндөр хувь нэмэр оруулсан. Энэхүү байгууллага нь худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, хүртээмжтэй болгож, Ази-Номхон далайг дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж буй гео-эдийн засгийн бүс болгосон гэж үзэж байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн “галт тэрэг” хэмээгддэг APEC-ийн эдийн засгуудын өсөлт нь дотоодын хэрэгцээ нэмэгдэх, харилцан ашигтай худалдаа хөгжүүлэхээс хамаарч байна. Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжил нь зөвхөн хамтын ажиллагааны үр дүнд боломжтой бөгөөд харилцан хамаарлыг тасалж, салан тусгаарлах нь хэнд ч ашиггүйг харуулж байна. Олон талт хамтын ажиллагаа, эдийн засгийн глобалчлалыг баримтлах ёстой гэж санал асуулгад оролцогчдын 85.2% нь үзсэн бол 89.5% нь бүх төрлийн ивээх үзэл, хамгаалалтын бодлогыг эсэргүүцэж, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг нээлттэй, хүртээмжтэй байдлаар хөгжүүлэхийг дэмжсэн байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт сул, бүс нутгийн хамтын ажиллагаа шинэ сорилтуудтай нүүр тулж буй энэ үед Ази-Номхон далайн бүс нутаг илүү их үүрэг хүлээж байна. Лимагийн уулзалт “Эрч хүч, Хүртээмжтэй байдал, Өсөлт” гэсэн уриан дор явагдах бөгөөд оролцогчид хамтын ажиллагааны анхдагч зорилгоо хадгалж, сорилтуудад хамтдаа хариу өгөхийг хүсэн хүлээж байна. Ази-Номхон далайн орнууд нээлттэй, хүртээмжтэй, шинэчлэлээр хөгжих, харилцан холбогдох, хамтдаа хөгжих үзэл баримтлалыг хуваалцах хэрэгтэй гэдгийг санал асуулгад оролцогчдын 93.7% нь уриалсан бол 88.5% нь хөгжингүй эдийн засагтай орнууд “дэлхийн өмнөд” бүсийн орнуудад илүү их дэмжлэг үзүүлж, хамтдаа хөгжихөд туслах ёстой гэж үзжээ. Мөн 90.1% нь шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн давлагаатай нүүр тулахдаа Ази-Номхон далайн орнууд инновацлаг хөгжлийн замналыг сонгон, ногоон хөгжлийг дэмжих нь чухал гэсэн байна.
APEC бол Хятад улс нээлттэй эдийн засгийн бодлогоо эхлүүлж, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд анх оролцсон байгууллага юм. Хятадын хөгжил Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагаанд үр өгөөжөө өгч, тус бүс нутгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Судалгаа, санал асуулгад оролцогчдын 95.1% нь Хятад улс APEC-ийн эдийн засгийн хамтын ажиллагааны “хөдөлгүүр” болсон хэмээн үнэлж, олон улсын эдийн засгийн түншлэлд тууштай оролцож, бүс нутгийн хөгжилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулахыг сайшаажээ.
Энэхүү судалгааг CGTN англи, испани, франц, араб, орос хэл дээр явуулж, 24 цагийн дотор 6071 сүлжээ ашиглагч оролцож санал бодлоо хуваалцжээ.