ХТРТ-ийн сурвалжлагч мэдээлснээр, орон нутгийн цагаар 6-ны өглөө Бүгд Найрамдах Дагестан улсын Касписк дэх ОХУ-ын Каспийн тэнгисийн флотын баазыг Украины нисгэгчгүй онгоц дайрсан байна. Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш Украины нисгэгчгүй онгоц анх удаагаа Каспискийг дайрч буй нь энэ юм.
Махачкала нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсоосон талаар РИА Новости мэдээлэв. Энэ нь Касписк хотод нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлагын улмаас авсан аргагүйн арга хэмжээ байв.
Одоогоор Оросын албаныхан Каспийн тэнгисийн флотын бааз руу Украины нисгэгчгүй онгоц халдлага үйлдсэн гэдгийг тодорхой батлаагүй байна.