Өнөөдөр (10-р сарын 31) бол Дэлхийн хотуудын өдөр, "Ард олны хотуудыг хамтдаа байгуулж, сайн сайхан амьдралыг хуваалцъя" сэдэвтэй 2024 оны дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ буюу 2024 оны хотуудын тогтвортой хөгжлийн дэлхийн бага хурал Шанхай хот дахь Дэлхийн үзэсгэлэн яармагийн ордонд боллоо. Нээлтийн ажиллагаанд дотоод, гадаадын төрийн төлөөлөл, холбогдох хотын дарга нар хийгээд хотын төлөөлөгчид, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид болон олон улсын холбогдох байгууллагын төлөөлөл гээд нийтдээ бараг 350 орчим хүн оролцож, тус арга хэмжээний үеэр "Шанхайн гарын авлага"-ын 2024 оны хувилбар болон "Шанхайн индексийн цогц үзүүлэлтүүдийг ашиглах заавар"-ыг нийтэлжээ.