2024 оны ЮНЕСКО-гийн охид, эмэгтэйчүүдийн боловсролын шагнал гардуулах ёслол 10-р сарын 16-нд Францын Парис хотноо болов. Хятад улсын тэргүүн хатагтай, ЮНЕСКО-гийн охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих тусгай элч Пэн Лиюань шагнал гардуулах ёслолд баяр хүргэв.
Пэн Лиюань Уганда, Замби улсын шагнал хүртсэн байгууллагуудад хүндэтгэл үзүүлж, сайн сайхныг хүсэн ерөөгөөд, охид, эмэгтэйчүүдийн боловсрол нь эмэгтэйчүүдийн хөгжил, олон мянган гэр бүлийн сайн сайхан, дэлхийн ирээдүйтэй холбоотой гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дээд хэмжээнд чухалчилсаар ирсэн бөгөөд охид, эмэгтэйчүүдийн боловсролыг ахиулах ЮНЕСКО-гийн тусгай элчийн хувьд би та бүхэнтэй хамтран ажиллаж, тал бүрийн хүчийг нэгтгэж, жендэрийн тэгш байдлыг хангаж, дэлхийн эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжлийг дэмжихийн тулд үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байна.
Хятад улс болон ЮНЕСКО-гийн хамтран байгуулсан охид, эмэгтэйчүүдийн боловсролын шагнал нь охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих салбарын цорын ганц шагнал юм. Энэ нь боловсролын салбарт жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал, практик туршлагыг сурталчлах, жендэрийн тэгш байдлыг хангах дэлхийн тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.