Хятадын Улаан Загалмайн нийгэмлэгийн XII чуулган нээгдэж буйг тохиолдуулж, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захиа илгээн, Улаан Загалмайн гишүүд, ажилтан, сайн дурын ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажилд нь амжилт хүслээ.
Ши Жиньпин захидалдаа, Шинэ эрин үеийн хөгжлийн замд Хятадын Улаан Загалмайн нийгэмлэг намын удирдлагыг тууштай баримталж, өндөр чанартай хөгжлийг эрмэлзэж, цаашид шинэчлэл, инновацыг гүнзгийрүүлэн, хүмүүнлэгийн үйлчилгээгээ улам сайжруулах хэрэгтэй . Мөн олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлж, Хятад улсын орчин үеийн хөгжил, үндэсний сэргэлтийн үйл хэрэгт шинэ, томоохон хувь нэмэр оруулах хэрэгтэй. Орон нутгийн намын байгууллагууд болон захиргаад Улаан Загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хуулийн хүрээнд ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Улаан Загалмайн бүх ажилтнууд, гишүүд, сайн дурынхан анхны санаа, зорилго болон шинэ үеийн үүрэг хариуцлагаа ухамсарлан, Улаан Загалмайн нийгэмлэгийн өндөр чанартай хөгжлийн шинэ хуудсыг хамтдаа бичнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Хятадын Улаан Загалмайн нийгэмлэгийн XII чуулган 10-р сарын 9-ний өдөр Бээжинд нээлтээ хийж, Ши Жиньпиний мэндчилгээг хурлын үеэр уншиж танилцуулсан байна. Нээлтийн ёслолд БНХАУ-ын дэд дарга Хань Жэн оролцож, төлөөлөгчидтэй уулзжээ.