ОХУ-ын Батлан хамгаалах яам 5-ны өдөр мэдээлснээр, Оросын арми өнгөрсөн өдөр Украины армийн хүн хүч, техник хэрэгсэл цуглуулж буй нисэх онгоцны буудлын дэд бүтэц, пуужин үйлдвэрлэх цех, эрчим хүчний байгууламж 143 бүс руу дайрсан байна. Уг тайланд Оросын арми Украины армийн Курскийн нутаг дэвсгэрт хийсэн олон удаагийн довтолгоог няцааж, Украины арми энэ чиглэлд 200 гаруй цэргийн албан хаагчдаа алджээ. Үүнээс гадна Оросын Курск мужийн захирагч Смирнов 5-ны өдөр олон нийтийн сүлжээгээр жиргихдээ, Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Курскийн дээгүүр Украины пуужинг устгасан гэжээ.
Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штаб байлдааны тайлан нийтэлж, өнгөрсөн өдөр Украины пуужин, артиллерийн ангиуд Оросын цэргийн албан хаагчид төвлөрсөн газар руу дайралт хийсэн гэж мэдэгджээ. Купянск, Покровск, Кулахово чиглэлд Украины арми Оросын довтолгоог няцааж, Кулахово чиглэлд байдал хурцадмал байв. Түүнчлэн Курскийн чиглэлд Украины армийн ажиллагаа үргэлжилж байна. Тухайн өдөр Оросын арми Украинд мөн пуужин болон нисгэгчгүй онгоцоор довтолж, Украины арми 48 довтолгооны нисгэгчгүй онгоц, 2 пуужинг саатуулсан гэж тайланд дурджээ.
Орон нутгийн цагаар 11-р сарын 5-нд Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров БНСУ-ын хэвлэлд өгсөн ярилцлагадаа Украины зэвсэгт хүчин болон БНАСАУ-ын цэргүүдийн хооронд "жижиг хэмжээний мөргөлдөөн" гарсан гэж мэдэгдсэн ч бусад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Түүний хэлснээр ирэх долоо хоногт дахин мөргөлдөөн гарах төлөвтэй байна. БНАСАУ болон ОХУ энэ талаар одоогоор хариу өгөөгүй байна.