Науру улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны (АДБХОБ) гишүүнээр элсэх хүсэлтийг тус банкны 9 дэх удаагийн удирдах зөвлөлийн жил тутмын чуулганы үеэр хянан баталж, Науру тус банкны 110 дахь гишүүн орон боллоо.
АДБХОБ-ын удирдах зөвлөлийн энэ оны хурал хоёр өдөр үргэлжилж, 26-нд өндөрлөсөн байна. Хурлын үеэр дэд бүтцийн салбарын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн дэд бүтцийн холболтыг сайжруулах, мөн дэлхийн чанартай сорилтуудыг шийдвэрлэх талаар өргөн хүрээнд хэлэлцжээ. Өнөөдрийн байдлаар Узбекистан улс тус банктай хамтран дэд бүтэц, эрчим хүч, зам харилцаа, усан хангамж зэрэг салбарт нийт 3 тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий төслүүдийг хэрэгжүүлж байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь Хятад улсын санаачилгаар байгуулагдсан анхны олон талт санхүүгийн байгууллага бөгөөд өдгөө дэлхий даяар 300 гаруй бүтээн байгуулалтын төсөлд нийт 53.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа баталсан байна. Эдгээр төслүүд нь Ази болон бусад тивийн 37 гишүүн оронд үр өгөөжөө өгч байгаа юм.