Ши Жиньпин, Маттарелла нар хилийн чанадаас буцаж ирсэн соёлын дурсгалт зүйлсийг хамтдаа сонирхов
2024-11-09 15:54:42
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 8-ны орой Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин, Италийн ерөнхийлөгч Маттарелла нар хилийн чанадаас буцаж ирсэн соёлын дурсгалт зүйлсийг хамтдаа сонирхов.

Итали улс дотоодын соёлын дурсгалт зүйлсийнхээ зах зээлээс олзолсон Хятадын соёлын дурсгалт зүйлсийн төлөөлөл буюу Ма Жя Яо соёлын үлдэгдэл болох ваарыг эх оронд нь буцааж буй талаар Маттарелла Ши Жиньпинд танилцуулав.

Ши Жиньпин хэлэхдээ, миний бие 2019 онд Италид айлчлах үед, Итали улс хууль бусаар алдагдсан Хятадын соёлын 796 ширхэг дурсгалыг Хятадад буцааж өгсөн нь хоёр орны соёлын өвийн хамтын ажиллагааны шинэ замыг нээж, олон улсын хамтын ажиллагаагаар дамжин соёлын дурсгалт зүйлсийг хайн олж буцаах шинэ үлгэр жишээ болсон юм. Энэ удаад Итали улс Хятадын алдагдсан 56 ширхэг соёлын дурсгалыг дахин Хятадад буцааж өгсөн нь Хятадын соёлын өвийг хүндэтгэж буй явдал төдийгүй Хятад Италийн найрамдлын тод жишээ болох юм гэжээ.