Ливаны Эрүүл мэндийн сайд: Өвөл ойртож дүрвэгсдийн эрүүл мэндэд илүү их эрсдэл тулгарч магадгүй
2024-10-31 10:58:42
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 30-нд, Ливаны түр засгийн газрын Нийгмийн эрүүл мэндийн сайд Фирас Абяд Ливаны төв хэсгийн уурлархаг бүсийн мужийн эмнэлэгт үзлэг хийх үеэрээ хэлэхдээ, Израильчууд энгийн иргэдийн оршин суугаа газар, бүр түүнчлэн хоргодох байр руу довтолж байгаа тул нэн олон хүнийг гэр орноо орхин явахаас өөр аргагүйд хүргэж байна, өвөл ойртох тусам орон гэргүй болсон хүмүүсийн эрүүл мэндэд илүү их эрсдэл тулгарч магадгүй гэж анхааруулжээ.

Дүрвсэн хүмүүсийн дунд амьсгалын замын цочмог халдвар, суулгах болон бусад өвчлөлт нэмэгдэж болзошгүй гэж Абяд хэлэв.

9-р сарын сүүлчээс эхлэн Израилиас Ливанд явуулсан үйл ажиллагаа ширүүссэнээс хойш Ливаны 1.2 сая орчим хүмүүс аргагүй байдалд гэр нутгаа орхин дүрвжээ.