Хятадын
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 5-ны өдөр
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Хятад улсын
дарга Ши Жиньпинд үндэсний баярын
мэндчилгээ илгээсэн тухай сэтгүүлчийн
сонирхсон асуултад хариулав.
Олон улс орон, улс төрийн намын удирдагч болон олон улсын байгууллагын хариуцлагатай хүмүүс ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпинд цахилгаан юм уу эсвэл захидал илгээж, БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн баярын мэнд хүргэсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-д баяр хүргэсэн үү хэмээн сэтгүүлч асуув.
Үүнтэй холбоотойгоор хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Хятад улсын дарга Ши Жиньпинд цахилгаан илгээж, БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойд баяр хүргэсэн байна. Ерөнхийлөгч Жо Байден баярын цахилгаандаа, БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ үед миний бие АНУ-ын ард түмний нэрийн өмнөөс танд болон Хятадын ард түмэнд баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе хэмээн тэмдэглэсэн гэжээ.