Ван И: Аюулгүйн зөвлөл нь улс төрийн сөргөлдөөний талбар болж болохгүй
2024-09-27 15:12:19
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 26-нд Хятадын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд Африкийн холбооны аюулгүй байдлын шинэчлэлийн асуудлаарх 10 төрийн тэргүүний хороо (С10) хийгээд Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гадаад хэргийн сайд нарын яриа хэлцэлд оролцож, Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн талаарх Хятад улсын үзэл бодлыг дэлгэрэнгүй танилцуулав.

Ван И хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлийн өөрчлөлтийн асуудлаар Хятад улс хэзээд Африкийн ахан дүүсийнхээ талд зогссоор ирсэн бөгөөд Африкийн түүхэн шударга бус байдлыг засахыг тууштай дэмжиж байна. Юны урьд Африкийн шаардлагыг шийдвэрлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, тусгай зохицуулалт хийх ёстой. Хятад улс хэдэн зүйлийг тэмдэглэхийг хүсч байна: Нэгдүгээрт, хөгжиж буй орнуудын төлөөлөл болон дуу хоолойг нэмэгдүүлэхийг тууштай баримтлах ёстой. Хоёрдугаарт, Африкт зориулсан тусгай зохицуулалтыг эрэмбэлэх шинэчлэлийн замыг зангидах ёстой. Гуравдугаарт, Аюулгүйн зөвлөлийн өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын хэлэлцээний явц дахь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гол суваг болох статусыг дэмжинэ гэжээ.