10-р сарын 17-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Мао Нин хэлэхдээ, ШХАБ-ын Ерөнхий сайд нарын энэ удаагийн хурлаар, олон орны удирдагчид шинэ нөхцөл байдалд ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, соёлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэтийн төлөв болон арга хэмжээний талаар гүнзгий судлан ярилцаж, чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Ши Жиньпиний дэвшүүлсэн ШХАБ-ын эв нэгдэл, харилцан итгэлцэл, энх тайван амар амгалан, хөгжил цэцэглэлт, сайн хөрш ба найрамдал, шударга, төв ёсны "таван нийтлэг гэр орон"-ыг хамтаар байгуулахын чухалыг уулзалтын үеэр Ерөнхий сайд Ли Чян цааш нь тайлбарлаж, бүх талууд "Шанхайн үзэл санаа"-г бадруулж, эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, төрийн тэргүүн нарын уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хамтран хэрэгжүүлэхийг уриалсан байна. ШХАБ-ын хөгжлийг ахиулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад оруулсан Хятадын чухал хувь нэмэрийг уулзалтад оролцсон удирдагчид өндрөөр үнэлж, Хятад улс ШХАБ-ын жижүүр дарга орноор ажиллахыг идэвхтэй дэмжиж, аюулгүй байдал, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, харилцан саадгүй холбогдох, нийгэм соёлын солилцоо болон бусад салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, ШХАБ-ыг бүх улс орны хөгжил, сэргэн мандалт, ард түмэн амар тайван сэтгэл хангалуун ажиллаж амьдрах найдвартай түшиг тулгуур болгоно гэдгээ илэрхийлсэн байна гэжээ.