Хятадын Байгалийн нөөц баялагийн яам 6-ны өдөр "Үндэсний экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийн 2024 оны албан мэдэгдэл"-ийг нийтлэв. Хятад улс экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажлыг албан мэдэгдлийн хэлбэрээр бүх талаар анх удаа тусгасан нь энэ юм.
"Үндэсний экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийн 2024 оны албан мэдэгдэл" нь голдуу экологийг хамгаалах, нөхөн сэргээх үндэсний арга туршлага, экологийг хамгаалах, нөхөн сэргээх үндэсний тогтолцоо, үндэсний нутаг дэвсгэрийн орон зай дахь байгаль экологийн үнэлгээ, үндэсний нутаг дэвсгэрийн орон зай дахь экологийн хамгаалалт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа, дэлхийн байгаль орчныг хамгаалахад Хятад улсын оруулсан хувь нэмэр гэсэн таван хэсгийг багтаасан болно. Хятадын хуурай газар, тэнгисийг хамруулсан үндэсний байгаль экологийн үндсэн нөхцөлийг нэгтгэн нийтэлж, үндэсний экологийн хамгаалалт нөхөн сэргээлтийн чухал ололт амжилтыг системтэй тусгаж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чухал ололт амжилтыг бүрэн харуулж, хүн байгаль зохицон оршдог үзэсгэлэнт Хятад орны бүтээн байгуулалтад экологийн хамгаалалт нөхөн сэргээлтийн гүйцэтгэсэн чухал үүргийг бүх талаар тусгасан байна.
"Албан мэдэгдэл"-д тэмдэглэснээр, Хятад улсын нутаг дэвсгэрийн орон зайн экологийн хамгаалалт, нөхөн сэргээлт нь ганц хүчин зүйлээс системтэй засаглалд, инженерийн арга хэмжээнээс байгалийн нөхөн сэргээлтээр гол болгоход, эцсийн шатны засаглалаас бүрэн гинжин хэлхээний удирдлагад, санхүүг түшиглэх хэлбэрээс олон талт хөрөнгө оруулалтад аажмаар шилжиж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажил илэрхий үр дүнд хүрсэн байна.