"Шэньжөү 18" хөлгийн сансрын нисгэгчид Үндэсний баяраа тэмдэглэж байна
2024-10-01 16:21:17
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Энэ цаг мөчид "Шэньжөү 18" хөлгийн сансрын нисгэгчийн багийнхан Хятадын сансрын станцад үүрэг гүйцэтгэсээр байгаа бөгөөд гурван сансрын нисэгч Е Гуанфү, Ли Цүн, Ли Гуансу нар сансарт 5 сар гаруй ажиллаж байна. Үндэсний баярыг анх удаа сансрын станцад тэмдэглэж байгаа тэд нар өөрийн санал бодлоо хуваалцлаа.

Ли Гуансу: Шинжлэх ухаан, технологийн өргөн олон ажилтнууд өдөр шөнөгүй ажил үүргээ гүйцэтгэж, бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа. Та бүхний сахин хамгаалалтын ачаар бид сансрын станцад амар амгалан ажиллаж, амьдарч байна.

Ли Цүн: Эх орон, ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлж, үүрэгт ажлаа бүрэн дүүрэн, үр дүнтэй гүйцэтгэнэ.

Е Гуанфү: Хятадын сансрын станц нь үе үеийн сансрын ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн юм. Хятадын сансрын станц нь стратегийн ач холбогдол бүхий хөгжиж буй аж үйлдвэрүүдийн төлөөлөл бөгөөд Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтын ололт амжилтын дүр зураглал юм.