Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ерөнхий орлого нэмэгдэж байна
2024-10-03 14:18:51
Share
Share this with Close
youtube WeChat

Сангийн яамны саяхан нийтэлсэн тоо баримтад харуулснаар, энэ оны эхний 8 сард Хятадын төрийн өмчит болон төрийн өмчийг давамгайлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны нийт орлого 53 их наяд 812 тэрбум 230 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар өссөн байна.

Сангийн яамны саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, оны эхний 8 сард төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нийт ашиг 2 их наяд 883 тэрбум 680 сая юань болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 хувиар буурсан байна. Харин төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төлөх ёстой татвар хураамж 3 их наяд 922 тэрбум 560 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өсжээ. 8-р сарын эцсийн байдлаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн өрийн хэмжээ 64.9 хувь болж, 0.1 нэгжээр өсжээ.