НҮБ: Газын зурваст өлсгөлөнгийн аюул үргэлжилж байна
2024-10-18 17:43:27
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн хүнсний хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 17-ны өдөр тайлан нийтэлж тэмдэглэхдээ, тусламж аврахыг хүлээж байгаа олон тооны дүрвэгсэд болон хүмүүнлэгийн тусламж хязгаарлагдмал байгаа зэрэг нь дайны нөхцөлд байгаа Газын ард иргэдийг өлсгөлөнд нэрвэгдүүлэхэд хүргэж, мөн Газын зурвас даяар өлсгөлөнгийн эрсдэл үргэлжилсээр байна гэжээ.

Энэхүү тайланд НҮБ-ын 16 агентлаг болон төрийн бус байгууллагын баримт материал, мэдээллийг нэгтгэсэн байна, уг тайланд харуулснаар, энэ оны 11-р сараас ирэх оны 4-р сар хүртэл, Газын зурвасын 1.95 сая хүн хүнсний ноцтой хомсдолд нэрвэгдсэний дотроос 345 мянга нь хүнсний аюулгүй байдлын гамшигт нэрвэгдээд байгаа ажээ.