“Ногоон ирээдүй” сэдэвт Хятад, Монгол, Оросын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга 10-р сарын 14-ны өдөр ӨМӨЗО-ны төв Хөх хотод эхэллээ.
Хамтарсан сурвалжилгыг Хятад Монгол, Хятад Оросын хооронд тусбүр дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулан, ӨМРТ зохион байгуулж байгаа юм. Сэтгүүлчид ӨМӨЗО-ны Ордос хот, Шилийн гол аймаг хэмээх хоёр багт хуваагдан, ӨМ, түүнчлэн БНХАУ-ын хэмжээн дэх цөлжилттэй тэмцсэн амжилттай туршлагатай танилцах болно.
Сурвалжилгын аянд МҮОНРТ, МУ-ын Боловсрол телевиз, Оросын холбооны Бүгд Найрамдах Буриад Улсын BURIAD UNEN сайт, Хятадын төв телевизийн Монгол сүлжээ, ӨМӨС-ны Солонго мэдээллийн төв, ӨМРТ-ын олон улсын мэдээлэл харилцааны төв, Ордос хотын Медиа төв зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн 20 гаруй сэтгүүлчид ажиллаж байна. Энэхүү сурвалжилгын аян 10-р сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Хятад, Монголын удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголт бөгөөд Хятад улсын дарга Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл баримтлал болон хүн байгаль эвсэг зохицонгуй зэрэгцэн орших үзэл баримтлалынх нь бодитой практик юм.