Энэ онд ӨМӨЗО-ны Эрээнхот боомтоор бараг 2 сая гаруй хүн орж гарсан байна
2024-10-14 19:52:20
Share
Share this with Close
youtube WeChat

ӨМӨЗО-ны Хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газрын Эрээн хотын Хилийн шалган нэвтрүүлэх өртөөний статистик мэдээгээр, 10-р сарын 14-ний өдрийн 13:09 цагийн байдлаар, энэ онд Эрээнхот боомтоор орж гарсан зорчигчдын тоо бараг 2 саяас давж, жилийн өмнөхөөс 87%-иар өссөн байна.

Эрээнхот боомт бол Хятад улсаас Монгол Улсад нээлттэй байлгасан хуурай газрын хамгийн том боомт бөгөөд “Бүс ба зам”-ын үндэсний бүтээн байгуулалт болон Хятад улсын хойд зүгт нээлттэй байлгах чухал гүүр юм, энэ нь авто зам, төмөр зам гэсэн үндэсний хэмжээний нэгдүгээр зэрэглэлийн хоёр боомттой байж, хурдны зам, төмөр зам, агаарын тээврийг нэгтгэсэн олон улсын ерөнхийлсөн тээврийн төвийг бий болгож, тээврийн таатай нөхцөл, гаалийн бүрдүүлэлтийн тав тухтай орчин зэрэг нь Эрээнхот боомтыг Хятадад орж, гарах монгол жуулчдын хамгийн түрүүний сонголт болгож байна. Энэ жил дэлхийн 70 гаруй улс орон болон бүс нутгийн иргэд Эрээнхот боомтод гаалийн бүрдүүлэлт хийж, нэг өдрийн дотор дээд тал нь бараг 12 мянга гаруй хүн гаалийн бүрдүүлэлт хийсэн байна.

Хил дамнасан аялал жуулчлал эрчимтэй хөгжихийн хэрээр гэр бүлийн аялал, амралтын өдрүүдийн аялал, бүлгийн аялал, ахмадын аялал зэрэг аялал жуулчлалын бүлгүүдын аялал тасралтгүй нэмэгдэж, Бээжин, Тяньжинь, Хөх хот, Ордос, Жи Нин зэрэг хотууд нь Монголын жуулчдын зорих дуртай газрууд болжээ.