Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яамны холбогдох хүний хэлснээр, Хятад улс уламжлалт хөдөө тосгоныг хамгаалах эрч хүчээ цаашид нэмэгдүүлж, уламжлалт хөдөө тосгоныг Хятадын соёл иргэншлийг тодорхойлох системд оруулахыг дэмжиж ажиллана. Мөн Хятадын уламжлалт хөдөө тосгоны судалгаа, үнэлгээг зохион байгуулж, хууль тогтоомж, бодлого, стандартыг боловсронгуй болгож, тогтолцооны баталгааг цаашид бэхжүүлэх болно.
Өнөөг хүртэл Хятадын нийт 8155 тосгон Хятадын уламжлалт хөдөө тосгоны хамгаалалтын жагсаалтад бүртгэгдэж, 16 мужаас 5028 тосгоныг мужийн зэрэглэлийн уламжлалт тосгоны хамгаалалтын жагсаалтад оруулж, 556 мянган уламжлалт барилга байгууламжийг өвлөн хамгаалж байна. түүнчлэн мужийн зэрэглэлийн болон түүнээс дээш 5965 төрлийн биет бус соёлын өвийг өвлөн хөгжүүлж, дэлхийн хэмжээнд хамгийн том, хамгийн үнэ цэнэтэй, хамгийн бүрэн бүтэн хамгаалалттай хөдөө аж ахуйн соёл иргэншлийн өвийг бий болгож байна.