2024 оны "АСЕАН Түнш" медиа хамтын ажиллагааны долоо хоног эхэллээ
2024-11-08 15:27:35
Share
Share this with Close
youtube WeChat

11-р сарын 8-нд Хятадын Төв Радио Телевиз болон Гуаншигийн Жуан үндэстний Өөртөө Засах Орны Засгийн газар хамтран зохион байгуулсан 2024 оны "АСЕАН Түнш" медиа хамтын ажиллагааны долоо хоног арга хэмжээ Гүйлинь хотод нээлтээ хийлээ.

Тайландын Соёлын сайд Судхаваан Вангсупакосон видео илгээлтээр мэндчилгээ дэвшүүлсэн бол Хятадын Төв Радио Телевиз ерөнхий редакторын орлогч Фань Юнь, ГЖҮӨЗО-ны Намын хорооны гишүүн, Суртал ухуулах газрын дарга Чэнь Ижүнь, Камбожийн Мэдээллийн яамны төрийн нарийн бичгийн дарга Кем Гунавадх, Мьянмарын Суртал ухуулах яамны орлогч сайд Йе Тинт, Гүйлинь хотын намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, хотын засаг дарга Ли Чү нар нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Мөн Камбожийн Мэдээллийн яамны орлогч сайд, сайдын ажлын албаны дарга Бра Тао Амида арга хэмжээнд оролцов. Хятад болон АСЕАН-ы орнуудын 200 гаруй төрийн албан хаагч, хэвлэл мэдээллийн төлөөлөгч, эрдэмтэн судлаач нар “Шинэ чанар-Хамтын оршихуй-Соёл иргэншил” сэдвийн хүрээнд гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлж, Хятад-АСЕАН-ы илүү нягт хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахад хэвлэл мэдээллийн үүргийг нэмэгдүүлэхийг зорьж байна.


Д.Хүчитбаатар