Зарим орнууд хөгжлийн зөрүүг хурцдуулж, шинжлэх ухаан, технологийн дэвшилд саад учруулж байна
2024-10-22 10:08:31
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 21-нд Аюулгүйн зөвлөл "Олон улсын энх тайван, аюулгүй байдалд шинжлэх ухааны хөгжлийн үзүүлэх үр нөлөө" сэдэвт олон нийтийн хурал хийлээ. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн хэлэхдээ, технологийн хөгжил нь нийгмийн бүх салбарыг хүчирхэгжүүлж, хүн төрөлхтөнд асар их тав тух, боломжуудыг авчрахын зэрэгцээ олон улсын энх тайван, аюулгүй байдалд шинэ сорилтуудыг авчирч байна. Олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж, технологийг буруугаар ашиглахыг буруушааж, эсэргүүцэх ёстой гэжээ.

Хиймэл оюун ухааныг цэргийн зориулалтаар ашиглах нь уламжлалт дайны хэлбэрийг устгаж, өргөн хүрээний түгшүүрийг төрүүлж байна. Сүүлийн үе Газа болон Ливанд гарсан мөргөлдөөн нь хиймэл оюун ухаанд суурилсан алгоритм болон алсын удирдлагын улмаас хүний санаанд багтамгүй сүйрэл, энгийн иргэдийн амь насыг хохироосон гэж Фү Цүн онцолжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, эдгээр үйлдэл нь аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж, хөгжлийн зөрүүг улам хурцатгаж, шинжлэх ухаан техникийн дэвшилд саад учруулж байна. Иймэрхүү хүний аргаар үйлдсэн зохиомол салган тусгаарлах арга барил нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд илүү хор хөнөөлтэй бөгөөд эцэстээ дэлхий дахиныг сөргөлдөөний ангал руу хөтөлж магадгүй юм гэжээ.