БНАСАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч 18-ны өдөр хэлэхдээ, Пхеньянд нисгэгчгүй онгоц нэвтрэн орох ажиллагааг БНСУ-ын арми удирдсан гэдгийг БНАСАУ баттай эд мөрийн баримт болон тагнуулын аргаар нотолсон гэжээ.
Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, энэ сарын 13-нд БНАСАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Пхеньян хотын Аюулгүй байдлын газар Пхеньян хотын дүүргүүдээр төвлөрсөн хайлт хийх үедээ Хюн Зү Сань дүүргийн орон сууцны хороололд унасан нисгэгчгүй онгоцны хэлтэрхийг илрүүлсэн.
Түүнд техникийн үнэлгээ, шалгалт хийсний дүнд БНСУ-ын нисгэгчгүй онгоц болохыг тогтоосон гэжээ.