Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр үдээс өмнө 10:00 цагт хэвлэлийн бага хурал хийлгэж, Сангийн яамны холбогдох албан тушаалтан "Төсвийн бодлогын мөчлөгийн эсрэг зохицуулалтыг нэмэгдүүлэн, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулсан" холбогдох байдлыг танилцуулна.
Сангийн сайд Лань Фо-ань танилцуулан хэлэхдээ, 2024 онд төсвийн алдагдал 4.06 их наяд юань болж, өмнөх оны эхэн үеийн төсвөөс 180 тэрбум юаниар нэмэгдсэн. Орон нутгийн захиргааны шинэ тусгай өрийн хэмжээ дээд талдаа 3.9 их наяд юань байх нь өмнөх оныхоос 100 тэрбум юаниар нэмэгдүүлэн тоо юм. 1 их наяд юанийн хэт урт хугацаат төрийн сангийн тусгай бондыг гаргаж, 2023 онд нэмж гаргасан төрийн сангийн бондын хөрөнгийг үр ашигтай зарцуулж, энэ оны төсвийн зарлага 28 их наяд 550 тэрбум юаньд хүрч, зардлын өндөр эрчимтэй түвшнийг хэвээр хадгалж, өндөр чанартай хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлж байна гэв.