Хятад улсын Зэвсэг хураах асуудал хариуцсан элчин сайд Шэнь Жянь 18-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн нэгдүгээр хороонд цөмийн зэвсгийг хорогдуулах талаар хэлсэн үгэндээ, АНУ болон бусад зарим улс Хятадын цөмийн бодлогын талаар дахин гүтгэлэг харлуулга хийж байгаад хариу өгч, цөмийн зэвсгийн хяналтын асуудлаар хамгийн их доголдолтой нь АНУ болохыг онцлов.
Шэнь Жянь хэлэхдээ: АНУ Хятад улсын цөмийн тухай бодлогыг гуйвуулахаа зогсоох хэрэгтэй. Хятад улс түрүүлэн хэрэглэхгүй байх бодлогыг 60 жилийн турш тууштай баримталж, тогтвортой, үргэлжилсэн, урьдчилан таамаглах боломжтой байдлыг хадгалсаар ирсэн гэв.
Шэнь Жянь хэлэхдээ, Хятад улсыг цөмийн өргөтгөл хийж байна гэх цуурхал тараахаа АНУ зогсоох хэрэгтэй. Хятад улс цөмийн зэвсгээ үндэсний аюулгүй байдалд шаардагдах хамгийн доод түвшинд байлгасаар ирсэн бөгөөд Хятад улс өнгөрсөн хугацаанд цөмийн зэвсэглэлийн хөөцөлдөөнд оролцоогүй бөгөөд цаашид ч оролцохгүй. АНУ Хятадын цөмийн хүчний талаар худал мэдээлэл гаргаж, Хятадын цэргийн заналхийлэл хэмээн хэтрүүлэн сурталчилж байгаа нь цэргийн эвслээ бэхжүүлэх, Хятад улсыг хязгаарлах, өөрийн цэргийн аж үйлдвэрийн ашиг сонирхлын бүлгүүдэд ашигтай байх шалтаг олохын төлөө юм гэв.
Шэнь Жянь хэлэхдээ, АНУ цөмийн ил тод байдлын асуудлыг ашиглан зөрчлийг шилжүүлэхээ зогсоох ёстой. Хятадын цөмийн стратеги бол өөрийгөө хамгаалах явдал бөгөөд энэ нь хамгийн утга учиртай ил тод байдал юм. АНУ хамгийн том, хамгийн дэвшилтэт цөмийн зэвсгийн агуулахтай бөгөөд урьдчилан цөмийн цохилт өгөх бодлогыг баримталж, тэр ч байтугай бусад оронд тусгай чиглэсэн цөмийн сүрдүүлгийн стратеги боловсруулж байна. АНУ цөмийн хүчээ ил тод болгож байгаа нь бусдад "булчингаа харуулж", бусад орнуудыг амар амгалан сэтгэгдэлтэй байлгахгүйг зорьсон явдал гэв.
Шэнь Жянь хэлэхдээ, АНУ цөмийн зэвсгийг хянах яриа хэлэлцээний талаар худал мэдээ тараахаа зогсоох хэрэгтэй. Хятад улс нь АНУ зэрэг олон оронтой зэвсгийн хяналт, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх яриа хэлэлцээ хийж ирсэн. АНУ Хятадтай яриа хэлэлцээ хийж, эрсдэлийг зохицуулахыг эрмэлзэж байгаа ч нөгөө талаар Тайваньд зэвсэг худалдах, тусламж үзүүлэх замаар Хятад улсын язгуур эрх ашгийг хохироох дур зоргын өдөөн хатгалгыг хийж байна гэв.
Шэнь Жянь хэлэхдээ, Америк нь хүчирхэг орон ноёрхлыг эрэлхийлэх ёстой гэсэн өөрийн логикоороо Хятад улсыг авч үзэхээ болих хэрэгтэй гэв.